ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД 

1. Овоот төслийн онцлог талууд юу вэ?

Овоот:

  • Томоохон хэмжээний ил уурхайн олборлолт байхаар төлөвлөгдсөн,
  • Бага зардлаар үнслэг багатай цэвэр нүүрс (баяжуулах шаардлагагүй) олборлож эхэлнэ,
  • Өндөр чанартай коксжих нүүрсний бүтээгдэхүүн, баяжуулалтын өгөөж өндөртэй,
  • Коксжих нүүрсийг доогуур чанарын коксжих нүүрс болон коксжих бус нүүрстэй хольж туршихад дээд зэргийн чанартай болох нь тогтоогдсон;
  • Монголын хойд бүс нутагт байрлалтай Овоот орд нь хойд Азийн коксжих нүүрс хэрэглэгчдийн зах зээлд ойр,
  • Дэлхийн хэмжээний үйлдвэрлэлийн хүчин чадалтай бөгөөд;
  • Монголын хойд бүс нутгийн хөгжлийн хурдасгуур болно.

 

2. Төмөр замын шугамыг яаж санхүүжүүлэх вэ, бүх санхүүжилтийг Аспайр өөрөө олох шаардлагатай юу

Эрдэнэт-Овоотын төмөр замын төслийг Нортерн Рэйлвэйс ХХК хариуцаж байгаа ба 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө (үүн дээр болзошгүй нэмэлт зардал нэмэгдэнэ) (урьдчилсан ТЭЗҮ-нд тооцсоноор) оруулалт шаардагдаж байгаа бөгөөд үүнийг зээл болон үнэт цаасны арилжаагаар санхүүжүүлэх юм. Хэдийгээр Нортерн Рэйлвэйс нь одоогийн байдлаар Аспайрын салбар компани боловч цаашид бүс нутгийн хөгжилд сонирхол тавьж байгаа олон-талт хамтарсан хөрөнгө оруулалт бүхий банкууд, төмөр замын дэд бүтцийн хөрөнгө оруулагчид болон Овоотын коксжих нүүрсний хэрэглэгчид зэрэг бусад талууд оролцох үед компанийн хувийг худалдан авах боломжтой болно.

Төмөр замын концесийн гэрээг байгуулж, батлагдсан ТЭЗҮ-г боловсруулж дууссаны дараа Нортерн Рэйлвэйс компани нь EPC гэрээний хэлцлийг CR20G-тэй эхлүүлснээр хөгжлийн банкууд болон/эсвэл экспорт-зээлийн агентлагуудаас сонгон нэрлэсэн хөрөнгө оруулалт авах боломж бүрдэнэ. Түүнчлэн Нортерн Рэйлвейс компани нь Торгоны Замын дэд бүтцийн төслүүдэд санхүүжилт хийхээр тусгайлан эрх авсан, сүүлийн үед байгуулагдсан сангууд болон хөгжлийн банкнаас (Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын Банк AIIB болон Торгоны Замын Сан зэрэг) санхүүжилт авахыг зорьж байна. Торгоны Замын дэд бүтцийн төслүүдэд Монгол, ОХУ, Хятадын хооронд байгуулсан Эдийн Засгийн Коридорын гэрээнүүд хамрагдаж байгаа юм.

1.3 тэрбум нийт капитал зардлын шаардлагыг биелүүлж, санхүүжилт хийхэд холбоотойгоор сонирхлоо илэрхийлж байгаа, үүрэг үл хүлээх бичиг захидлуудыг Нортерн Рэйлвейс компани хүлээн авсан юм. Хятадын дотоодын хэд хэдэн том санхүүгийн байгууллагуудтай урьдчилсан байдлаар харилцсан бөгөөд концессийн эрхийг Нортерн Рэйлвейс компанид олгосны дараа шийдвэр гаргах түвшний яриа хэлэлцүүлэг хийгдэнэ.

Дашрамд дурдахад, Нобел групп нь Эрдэнэт-Овоотын төмөр замын төслийн нийт зардлын 10 хувьтай тэнцэх хөрөнгийг оруулах эрхтэй юм.

 

3. Уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг хаанаас авах вэ

Овоот Төслийг хөгжүүлэх хөрөнгийн зардал ойролцоогоор 144 сая ам. доллар (болзошгүй нэмэлт зардлыг оролцуулаад) байх ба үүнийг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

  • Гэрээт олборлогч – хөрс хуулалтын ажлын хөлсийг гэрээний нийт хугацаанд хувааж төлнө.
  • Экспортын Кредит Агентлагийн зээл – Баяжуулах үйлдвэрийн санхүүжилтэд зориулан Дойче Банк 40 сая ам. доллар, БиЭйчЭф 50 сая ам. долларын зээлийг тус тус олгох хүсэлтээ ирүүлээд байгаа билээ.
  • Зээллэгийн кредит – 2013 оны 1 дүгээр сард Нобел групптэй хийсэн гэрээнд 20 сая ам. долларын нэрлэсэн өртөг бүхий зээллэгийн заалтыг оруулсан.
  • Хэрэглэгчдийн зүгээс үүсэх дэмжлэг – нүүрсийг худалдахаас өмнө худалдааны хэлцлүүдийг хийнэ.
  • Хувьцааг өсгөх.

 

4. JORC стандартын дагуу одоогийн байдлаар тогтоогдсон нүүрсний нөөц болон олборлолтын нөөц нэмэгдэх боломж бий юу

Одоогийн байдлаар Овоотын төсөлд 255 сая тонн нүүрсний боломжит олборлолтын нөөц байгаа бөгөөд энэ нь томоохон хэмжээний уурхайн олборлолтын төслийг наад зах нь 20 гаруй жил ажиллуулахад хангалттай хүрэлцэх юм.

430 гаруй хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан Овоотын төслийн одоогийн байдлаар нөөц илэрсэн хэсэг нь уг талбайн баруун буланд байрлаж байна. Овоот Төслийн төв хэсэгт болон зүүн зүгт өрөмдлөг хийх нь хязгаарлагдмал байгаа бөгөөд эдгээр талбайн нүүрсний нөөц нь шалгагдаагүй байгаа юм.

 

5.Коксжих нүүрсийг ямар зах зээлүүдэд борлуулахаар Аспайр төлөвлөж байгаа вэ?

Овоотын нүүрсний ордыг Монгол Оросын төмөр замын сүлжээтэй холбох төмөр замын шугамыг барьж байгуулснаар Овоотын нүүрсийг БНХАУ, ОХУ, Япон болон зүүн Европын орнуудын хэд хэдэн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ.

Аспайр нь Овоот төслийн 6.1 сая хүртэл тонн коксжих нүүрсийг худалдах, үүрэг - үл хүлээх харилцан ойлголцлын Санамж Бичгийг БНХАУ–ын компаниудтай байгуулаад байгаа билээ.  Түүнчлэн 1.3 сая тонн нүүрс худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн, үүрэг-үл хүлээх харилцан ойлголцлын Санамж Бичгийг ОХУ-тай хийсэн юм. Мөн ОХУ, Япон, зүүн Европ зэрэг орнуудын төмөрлөгийн үйлдвэрүүд, коксжуулах үйлдвэрүүд хамтран ажиллах хүсэлтээ ирүүлээд байна.

 

6.Овоотын коксжих нүүрс бусад коксжих нүүрснээс юугаараа давуу вэ?

Овоотын нүүрс нь өндөр чанарын коксжих нүүрс бөгөөд уг нүүрснээс дээд зэргийн бөсжих болон нийлэг шинж чанартай бүтээгдэхүүн гаргах боломжтой. Энэхүү бүтээгдэхүүнийг чанар муутай коксжих нүүрстэй хольж хэрэглэх боломжтой бөгөөд ингэснээр хатуу коксжих нүүрсний үнэтэй эн зэрэгцэхүйц өндөр үнэ цэнэтэй, чанартай байх болно.

Овоотын коксжих нүүрс нь холих нүүрс болгон хэрэглэхэд өндөр чанартай учраас Хятадын зах зээлд тухайлсан эрэлттэй байдаг.  Овоотын коксжих нүүрсийг үл коксжих, эсвэл коксжих чанар султай нүүрстэй (исэлдсэн нүүрс) харьцангуй бага хэмжээгээр холих үед чанар муутай нүүрсийг сайжруулж, коксжих нүүрсний бүтэц болгож чаддагийг, тэгснээр илүү өндөр чанарын коксыг үүсгэж байгааг компанийн хийсэн судалгаанууд харуулсан юм.  

Түүнчлэн Хятад улс томсгосон шатаах зуухнууд ашиглаж коксын чанарыг сайжруулах, хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх асуудлуудыг тэнцвэржүүлэх зорилготой байгаа бөгөөд тус улсын тослог нүүрсний нөөц нь доогуур чанарын нүүрсний нөөцөөс илүү түргэн хорогдож байгаа зэргээс хамааран Овоотын коксжих нүүрс (“Коксжих тослог нүүрс” ангилал) Хятадын зах зээлд өндөр эрэлттэй байгаа юм.

 

7. Аспайр компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэзээ эхлэх вэ?

Анхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь Овоотын (дэлгэрэнгүй мэдээллийг Овоотын Коксжих нүүрсний төсөл хэсгээс харна уу) төсөл рүү баригдах Эрдэнэт-Овоотын төмөр замын төсөлтэй шууд холбоотой. Манай компани “төмөр замын Концессын гэрээ 2015 оны сүүлээр хийгдэх байх” гэсэн таамаглалтай байгаа бөгөөд түүний дараа санхүүжилт удалгүй эхэлснээр Хойд бүсийн төмөр замын шугамыг 2019 онд ашиглаж эхэлнэ.

Овоот төслийн барилгын ажил бүрэн дуусахад ойролцоогоор 12 орчим сарын хугацаа хэрэгтэй ба төмөр замын шугамыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэж өгөх хүртлэх хугацааг оруулж тооцов.