НОРТЕРН РЭЙЛВЭЙС ХХК 

Талын төмөр зам

Монгол улсад бүртгэлтэй Нортерн Рэйлвэйс ХХК (Нортерн Рэйлвэйс) нь Эрдэнэт-Овоотын төмөр замын бэлтгэл бүх ажлуудыг гүйцэтгэх, барьж байгуулах, ажиллуулах, хянан удирдах үүрэг хүлээдэг, Аспайр Майнинг компанийн байгуулсан, тусгай зориулалтын хөрөнгө оруулалтын компани юм.  

Эрдэнэт-Овоотын төмөр зам нь Монгол улсын Засгийн Газрын “Талын зам” төлөвлөгөөний бүтэц хэсэг бөгөөд үндэсний төмөр замын сүлжээг Эрдэнэт хотоос Аспайр компанийн Овоотын коксжих нүүрсний Төсөл рүү өргөтгөх, улмаар ОХУ-ын хил рүү Арц Суурийн боомтоор холбох төлөвлөлт юм. Дараа нь ОХУ-ын Засгийн Газар тус төмөр замыг Арц Сууриас Транс-Сибирийн төмөр зам руу Кызыл хотын боомтоор холбох, тэгснээр Сибирь болон Монгол улсын хойд бүс нутгийг Хятадтай холбох олон улсын төмөр замын холбоос үүсгэхээр төлөвлөж байна.

Талын Зам нь Монгол улсын хойд бүс нутагт төрөл бүрийн үйлдвэрүүд, жижиг, дунд бизнес хөгжих, орон нутгийн эдийн засаг бэхжих болон иргэд, олон нийтэд ач холбогдолтой, шинэ боломжуудыг нээх бөгөөд ОХУ-ын транзит ачааг Хятадын зах зээлд шууд хүргэх зам болж, Сибирийн өмнөд нутгийн ачааг тээвэрлэх зайг 1,250 хүртэл км-ээр ойртуулах боломжтой хэмээн тооцогдож байна.

Талын Зам нь ОХУ, Хятад, Монгол гурван улсын хоорондын болон Ази-Европын эдийн засгийг илүү өргөн хамрах худалдааны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд олон улсын Эдийн Засгийн Коридор байгуулах зорилгоор ОХУ-ын төмөр замын төлөвлөлт, Хятадын Торгоны Зам болон Монгол улсын төмөр замын бодлогыг хооронд нь интеграци уялдаатай болгох зорилготой, бүс нутгийн томоохон төлөвлөлтийн бүтэц хэсэг болох юм.

Эрдэнэт-Овоотын төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-г 2012 оны 2-р сард боловсруулж дуусгасан бөгөөд Монгол улсын Төмөр Замын Хэрэг Эрхлэх Газраас тус ТЭЗҮ-гийн техникийн үндэслэлийг дүгнэсэн мөн төмөр замын сонгосон маршрутын байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсан юм.

Эрдэнэт, Овоотын хоорондын төмөр замын шугамд хөндлөнгийн хяналтыг Калибр Рэйл компани гүйцэтгэсний дараа Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын ойролцоох (доорхи зургийг үзнэ үү) анхны шугамаас өмнө зүгт 50 км орчим зайтай, “Өмнөд сонголтын маршрут”-ыг тодорхойлсон юм. Тус төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-г тогтоосон маршрутын баруун хэсэгт хянах ажлыг 2013 оны 4-р сард олон улсын SMEC лимитед компани (SMEC) боловсруулж, харьцангуй дөт төмөр замын нийт зай нь 547 км байгааг нотолж, тус төмөр замын нийт шугамын капитал зардлын хамгийн хэмнэлттэй хувилбар нь 1.3 тэрбум ам доллар болохыг тооцож баталгаажуулсан юм.     

 “Нортерн Рэйлвэйс” ХХК нь Эрдэнэт-Овоотын төмөр замын үйл ажиллагааг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийн тулд Нобел Групп болон Хятадын Төмөр Замын Корпорацийн хоёр салбартай буюу “Чайна Рэйлвэйс 20 Бюро Групп” Корпораци (CR20G) ба “Хятадын төмөр замын анхдагч дизайны геофизик, дизайны Хүрээлэн”-тэй (FSDI) хамтран ажиллаж байна.

Түүнчлэн Нортерн Рэйлвэйс компани Эрдэнэт-Овоотын төмөр замын Ерөнхий Гэрээлэгчээр СR20G компанийг сонгож, тус компанитай EPC Үндсэн үйл ажиллагааны гэрээ байгуулсан юм. Иймээс CR20G компани батлагдсан ТЭЗҮ-гийн эхний шатны ажлуудыг гүйцэтгэж эхэлсэн юм.

Аспайр компани болон Хятадын Төмөр Замын Корпорацийн салбар “Чайна Рэйлвэйс 20 Бюро Групп” корпораци (CR20G) ба “Хятадын төмөр замын анхдагч дизайны геофизик, дизайны Хүрээлэнг” (FSDI) нэгтгэсэн Консорциум нь Монгол улсын Засгийн Газартай тус Концессийн гэрээний болзол, нөхцлүүдийг зөвшилцөж байгаа Нортерн Рэйлвэйс компанид төмөр замын Концесс олгуулахад дэмжлэг үзүүлж байна. Эрдэнэт-Овоотын төмөр замд шаардагдах санхүүжилт, мэргэжилтэн, зураг, дизайн, барьж байгуулах ажлыг гүйцэтгэж дуусгахад шаардагдах дэмжлэг туслалцааг Нортерн Рэйлвэйс компанид үзүүлэх зорилгоор тус Консорциумыг байгуулсан юм.

Эрдэнэт-Овоотын төмөр замыг байгуулж дуусгахад гурван жил орчим хугацаа шаардагдах бөгөөд Концессийн зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлүүд, бусад зөвшөөрөл, баталгаа гаргуулах, санхүүжилт зэргээс хамааран 2019 онд ашиглалтанд оруулахаар Нортерн Рэйлвэйс компани төлөвлөж байна.

Нэмэлт мэдээлэл

2014 оны 9-р сарын 4-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин худалдаа, төмөр замын дэд бүтцийн талаар хамтран ажиллах чиглэлээр, тухайлбал, Монгол, Орос улсын хооронд төмөр замын шинэ холбоо байгуулах, Эрдэнэтээс Овоот болон Монголын хилийн Арц Суурь боомт руу төмөр замыг өргөтгөх, улмаар Оросын Кызыл хоттой холбох талаар хамтран ажиллах тухай хэд хэдэн гэрээ, хэлцлийг Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой байгуулсан юм.

2014 оны 10-р сард одоогийн төмөр замыг Эрдэнэт хотоос өргөтгөн Монгол-Оросын Арц Суурийн хилийн боомт хүргэж холбох хойд чиглэлийн шинэ төмөр зам буюу “Талын төмөр зам”-ыг байгуулах талаар Монгол улсын үндэсний төмөр замын бодлогод нэмж тусгасан юм. 2014 оны 11-р сард “Талын төмөр зам”-ын Эрдэнэт-Овоотын бүтэц хэсгийг Монгол улсын Засгийн Газартай “Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа явуулах Батлагдсан төслүүдийн Концессийн Жагсаалтад нэмж оруулав.

ОХУ-тай холбох энэ шинэ төмөр замын хэлхээний Эрдэнэт-Овоотын хэсгийн Концессийн Гэрээг Нортерн Рэйлвэйс компанитай зөвшилцөн байгуулах талаар 2015 оны 3-р сард Монгол улсын Засгийн Газар өөрийн харьяа Хөрөнгө Оруулалтын Агентлагт зааварчилгаа өгсөн юм. Концессийн гэрээний болзол, нөхцлүүдийг зөвшилцөх ажил одоо үргэлжилж байна.  

Нортерн Рэйлвэйсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарж цахим хуудсанд холбогдоно уу.