КОМПАНИЙ ҮНДСЭН ХӨРӨНГӨ 

Монгол улсын хойд бүс нутгийн зарим аймагт болон Өмнөговийн бүс нутагт байрлаж байгаа, нүүрсний 11 тусгай зөвшөөрлийг Аспайр компани эзэмшиж байна.

Аспайр компанийн төслүүдийн байршил

 

ОВООТЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ТӨСӨЛ (100%)

Овоотын төсөл нь одоогийн байдлаар JORC стандартаар 255 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй томоохон хэмжээний төсөл юм.  

Эхний үед жилд 5 сая тонн, цаашид жил тутам 10 сая тонн хүртэл хэмжээтэй,  зах зээлийн шаардлагад нийцсэн, металлургийн нүүрс олборлохын тулд Овоот уурхайг том хэмжээний  ерөнхий нэг ил уурхай мөн бага хэмжээний далд уурхайн үйл ажиллагаа явуулах юм. Эрдэнэт-Овоотын төмөр замыг байгуулж дуусахтай уялдан анхны олборлолтыг 2019 онд хийхээр тооцож байна.

 

Жилчигбулаг нүүрсний төсөл (100%)

Жилчигбулаг нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод эрчим хүчний нүүрс нийлүүлдэг, одоогийн байгаа уурхайн талбайг хүрээлж байгаа, 2.5 хавтгай дөрвөлжин км талбайн хайгуулын тусгай зөвшөөрөл юм.

2011 онд явуулсан хайгуулын өрөмдлөгөөр уг төслийн нүүрсний нөөц бага боловч витринитийн өндөр агуулгатай чулуун нүүрс (bituminous) байгаа нь илэрсэн юм.

 

“Эх Говийн чулуу” хамтарсан компани (50% бөгөөд 100% эзэмших сонголттой)

 “Эх Говийн чулуу” компани нь Сингапурын Хөрөнгийн Биржид бүртгэгдсэн, худалдааны “Нобел Групп” (SGX: N21, Noble) компани болон Аспайр компанийн хоорондын 50/50 эзэмшлийн хамтарсан компани юм. “Эх Говийн чулуу” компанид Нобел группын эзэмшиж байгаа хувийг 2016 оны 3 сараас өмнө худалдаж авах сонголтыг Аспайр компани эзэмшиж байна.

 “Эх Говийн чулуу” компани нүүрсний хайгуулын хоёр төслийг эзэмшдэг:

  • Нүүрстэйн коксжих нүүрсний Төсөл (90%)
  • Эрдэнэбулагийн нүүрсний Төсөл (100%)

 

Нортерн Рэйлвэйс ХХК (90%)

Нортерн Рэйлвэйс ХХК нь Монгол улсын хойд бүс нутагт Эрдэнэт-Овоотын төмөр замыг байгуулах, ашиглахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг тусгайлан хариуцах зорилгоор Аспайр Майнинг Лимитед компанийн үндэслэн байгуулсан Монгол улсад бүртгэлтэй, дэд бүтцийн компани юм.

Эрдэнэт-Овоотын төмөр зам нь Монгол улсын үндэсний төмөр замын бодлогын бүтэц хэсэг болж, Монгол улсын хойд бүсийн нутаг дэвсгэрийг ОХУ-ын Кызыл хоттой холбохын тулд одоогийн байгаа төмөр замын сүлжээг өргөтгөх бодлогын дагуу олон улсын төмөр замын холбоо үүсгэх юм. “Нортерн Рэйлвэйс” ХХК (“Нортерн Рэйлвэйс”) нь Аспайр компанийг болон “Форчун 500” жагсаалтад бичигдсэн, Хятадын Төмөр Замын Корпорацийн хоёр салбарыг буюу “Чайна Рэйлвэйс 20 Бюро Групп” корпораци (CR20G) ба “Хятадын төмөр замын анхдагч дизайны геофизик, дизайны Хүрээлэнг” (FSDI) нэгтгэсэн Консорциумын дэмжлэгтэй ажиллаж байна.

Эрдэнэт-Овоотын төмөр замыг дэмжиж байгаа бусад хамтрагчид дунд Нобел Групп багтдаг бөгөөд урьдчилсан үйл ажиллагааны зардлыг тус Групп санхүүжүүлэхэд хувь нэмэр оруулсан бөгөөд төмөр замын Концессийн зөвшөөрлийг Нортерн Рэйлвэйс компанид Монгол улсын Засгийн Газар олгосны дараа 10 хувийг эзэмших юм.   

Тус төмөр замын шугамыг тогтоох болон капитал зардалд зориулж Нортерн Рэйлвэйс компани 10 сая гаруй ам доллар зарцуулаад байна. Шаардлагатай зөвшөөрлүүд авах, мөн тусгай зөвшөөрлүүд авах, санхүүжилт зэргээс хамааран 2019 оноос эхлэн Эрдэнэт-Овоотын төмөр замыг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.