УДИРДЛАГА 

Харилцаа Хамтын Ажиллагааны Захирал Бадарчийн Ганбат

Ганбат нь Монгол улсын төрийн байгуллагуудад  15 жил ажилласан туршлагатай бөгөөд ихэнх жилүүдийг нь гадаад, дотоодын байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр ажилласан хүн юм. Тэрээр сүүлийн 10 жилийн хугцаанд эрдэс баялагийн хайгуулын салбарт ажиллаж байгаа бөгөөд түүний тэн хагасыг Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын анхдагчийн нэг КюЖиЭкс компаний Монгол дахь үйл ажиллагааг удирдаж байсан болно.

Захирал, Дэд бүтэц Матт Кромптон

Кромптон нь уул уурхайн төслүүдийн дэд бүтийн төсөл болон барилгын менежментийн чиглэлээрх техникийн өндөр үнэ цэнэтэй мэдлэг чадвартай хүн. Матт нь Парсонс Бринкеркофф, Флуор Си Кэй Эм хамтарсан компани, Ви Ди Эм Констракшн компаниуд болон хамгийн сүүлд Чеврон Австралиа прайвет лимитэд компанид ажиллаж байсан бөгөөд Онслоу нисэх буудал, орон нутгийн авто замын сүлжээнүүд болон цахилгаан станцийн шинэчлэлтийн ажлуудыг боловсруулах, төлөвлөх болон гүйцэтгэх ажлуудыг удирдаж байсан болно. Матт Квинзланд болон Баруун Австрали даяар, мөн Өмнөд Африкт олон томоохон уул уурхай, эрчим хүч болон дэд бүтцийн төслүүд дээр ажиллаж байсан.