ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА 

Тус компани нь Монгол улсын хамгийн хойд хэсэгт байрлах Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ба Цэцэрлэг, Цагаан Уул, Бүрэнтогтох сумдуудад хайгуулын төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Компанийн олон нийттэй харилцах алба нь орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил дэвшлийг дэмжих тал дээр нягт хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа явуулдаг.

Компанийн хэрэгжүүлж буй олон нийтийн хөтөлбөрт мод тарих, орон нутгийн спортын арга хэмжээг ивээн тэтгэх, орон нутгийн иргэдийн төлөөлөл болон сургуулийн хүүхдүүдийг өөрийн үйл ажиллагаатай танилцуулах, 18-35 настай бичиг үсэггүй залууст зориулсан чадвар, манлайлал, албан бус боловсролын сургалт явуулах, таваас доош настай өсөлт удаашралтай нярай хүүхдүүдэд зориулсан зуны амралт, амин дэм олгох хөтөлбөр, олон нийтэд мэдээлэл хүргэх өдөрлөг, сумын баяр наадмын арга хэмжээ зэрэг үйл ажиллагаа орж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр

Компани нь Овоотын төслийн ойролцоох сумдуудад чиглэсэн дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор сургалтын өндөр амжилт үзүүлсэн Монгол улсын дөрвөн оюутанд жил бүр тэтгэлэг олгоно. Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шагналыг 2012 оны 9 дүгээр сард олгоно.

Тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт нь Шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны чиглэлээр бакалаврын зэрэг авах Монгол улсын оюутнуудад туслалцаа үзүүлэх зорилготой дээд боловсрол эзэмшиж буй оюутнуудад зориулагдсан. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд нь суралцах явцдаа ажлын байрны бодит туршлага хуримтлуулах боломжоор хангагдана.

“Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр-2014“ –т өргөдөл хүлээн авч байна. Өргөдлийг маягтыг эндээс татан авна уу.

Эрүүл мэндийн салбар дахь хувь нэмэр

Компанийн эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулсан үйл ажиллагааг дурдвал: Овоот төсөлтэй хамгийн ойр байрлах Цэцэрлэг суманд шинэ эмнэлэг барьж дуусгах, мөн ойролцоох Могойн голын уурхайн тосгоны эмнэлэгийн өргөтгөлд зориулж тус тус санхүүжилт олгоод байна.

Түүнчлэн Овоотын төсөлд тогтмол байрлах эмчээрээ дамжуулж Цэцэрлэг, Цагаан уул сумдын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ, туслалцаа үзүүлэхээс гадна ирж үзүүлэх боломжгүй иргэдэд дуудлагаар очиж үйлчилж байна.

Бэлчээрийн нөлөөллийн бодлого

Тус компани нь Хөвсгөл аймгийн сумдуудтай хамтарч малчдыг дахин нутагшуулах төлөвлөгөө боловсруулаад байна. Тус төлөвлөгөөнд Овоотын төслийг хэрэгжүүлэхийн өмнө малчдыг дахин нутагшуулахад тохиромжтой хөтөлбөрийг тодорхойлсон болно. Тодорхой радиуст байрлах малчин өрх айлуудыг өвлийн улиралд хангалттай хамгаалалт болох, мал амьтдын хоол тэжээлийн хэрэгцээ шаардлагыг хангах, өмнөхтэй дүйцэхүйц болон эсвэл илүү дээр нөхцөлтэй Хөвсгөл аймаг дотроо өөр нутаг дэвсгэр руу дахин нутагшуулахаар төлөвлөж байна.

Тус төлөвлөгөөний дагуу компанийн зүгээс дахин нутагшуулалтын зардал, бусад нөхөн төлбөрийг олгож, шинэ байршилд усны худаг, цооногоор хангаж өгнө.