ОВООТЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ОРДЫН ТӨСӨЛ 

Аспайр компанийн бүрэн эзэмшлийн Овоотын төсөл нь 430 гаруй хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг бөгөөд олборлолтын нэг, зэргэлдээ орших гурван хайгуулын тусгай зөвшөөрөлтэй юм.  

Овоот Төслийн талбай нь Монгол улсын баруун хойд бүс нутагт байрлах ба JORC стандартаар тогтоосон нүүрсний нөөц баялаг, олборлох нөөц, нүүрстэй байж болох шинэ газар, Хуримт, Зүүн Дэл зэрэг газруудыг хамарч байна. Аспайр компани өнөөг хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын ихэнх нь Овоотын сав газрын баруун хэсэгт голлон төвлөрсөн бөгөөд ил уурхай, газар доорхи нүүрсний нөөц энэ талбайд байрладаг. Одоогийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн зүүн хэсэгт нүүрсний нэмэлт нөөц илрэх боломжтой юм.

Овоотын сав газрын тойм зураг ба Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн соронзон

Хайгуул

Манай компани Овоотын нүүрсний ордод явуулах хайгуулын ажлын хөтөлбөрийг 2012 оны 12-р сард хэрэгжүүлж дуусгасан бөгөөд 2013 онд санхүүжилтын үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулсан юм.

2014 оны 12-р сард хийж дууссан, хүндийн хүчний тандалтаар гурван грабен илэрсэн бөгөөд нэг нь баруун-хойд зүгт илэрч, нөгөө хоёр үндсэн татах хүчний аномали нь Овоот төслийн талбайн баруун өмнө болон баруун хойд зүгт илэрсэн (дээрх зургийг үзнэ үү) юм.   Иймээс одоо байгаа нүүрсний нөөцөт талбайн өмнө, хойд зүгт болон тус сав газрын төв талбай руу тэлж хайгуул явуулах боломжтой байна.

Овоотын нүүрсний ордын сав газарт нүүрсний илэрц бүхий DH335 цооног болон ZD001, ZD002 дугаарт өрөмдлөгийн цооногуудын хооронд 25 километр орчим талбай бий. Овоотын нүүрсний ордын сав газрын төв хэсгийн энэ талбайд туршилтын өрөмдлөг хийсэн бөгөөд Овоот болон Зүүн дэл хооронд Юрийн галавын хурдас бүхий нүүрсний илэрц олдсон боловч өрөмдлөг хийх бэрхшээлтэй, мөн Юрийн галавын хурдас хэт зузаан байгаа зэргээс шалтгаалан доод суурь хүртэл өрөмдөх ажил төдий л амжилт олоогүй юм. Овоотын доод давхарга нь суурь чулуулгийн дөнгөж дээд талд байрладаг. Доод давхаргын нүүрсний нөөц цаашид илрэх боломжтой тул Овоотын сав газарт нүүрсний нэмэлт нөөц илрэх магадлал өндөр юм.  

Хайгуулын цаашдын хөтөлбөрүүдийн талаар санхүүжилтийн боломжоос хамааран авч үзэх юм.

Овоотын нүүрсний нөөц (2013 оны 7-р сарын 31, 2012 оны JORC стандартаар)

Овоотын нүүрсний нөөц (2013 оны 7-р сарын 31, 2012 оны JORC стандартаар)


*Эрх бүхий мэргэжилтнүүдийн мэдэгдлийг хуудасны төгсгөлөөс үзнэ үү

Маркетингийн ажиллагаа

Овоотын коксжих нүүрсний дээжийг коксын шатаах зууханд турших туршилтыг 2013 оны эхээр манай компани хийсэн юм. Туршилтын дүнд Овоот төслөөс олборлох коксжих нүүрс нь урсамтгай бөгөөд зэрэглэлээр дээд зэргийн цэвэр нүүрс болох нь тогтоогдсон юм.

Маркетингийн эхний үйл ажиллагааны үр дүнд нүүрсний чанарыг “маш сайн” гэсэн үнэлгээг дараах хэрэглэгчид өгсөн юм:

  • БНХАУ-н хэрэглэгчид (Овоот төслийн коксжих нүүрсийг “FM – Premium Fat Coal “ буюу  (“дээд зэргийн Тослогтой Нүүрс” гэж тодорхойлов),
  • ОХУ-н хэрэглэгчид (Овоот төслийн коксжих нүүрсийг “Zh Fat Coking Coal” буюу (“Тослогтой Коксжих Нүүрс”) гэж тодорхойлов),
  • Зүүн Европ болон хойд Азийн бусад хэрэглэгчид.

Хятадын болон ОХУ-ын компаниудтай жил тутам 7.4 сая тонн хүртэл (эсвэл анхны олборлолтын 148%) хэмжээний нүүрс худалдан авах боломжтой гэрээний, үүрэг-үл хүлээх харилцан ойлголцлын Санамж Бичигт манай компани гарын үсэг зурсан бөгөөд бусад хэрэглэгчидтэй энэ талаар хамтран ажиллаж байна.

 

Овоотын коксжих нүүрсний Төслийн хэрэгжилт

2012 онд хийж дуусгасан хоёр удаагийн урьдчилсан ТЭЗҮ-ийн дараа манай компани Овоот төслийг хөгжүүлэх төлөвлөгөөг Эрдэнэтээс Овоот хүртлэх төмөр замыг ашиглаж эхлэхтэй уялдуулан боловсруулж баталсан юм.  Овоот Төслийн Төлөвлөгөө нь гүйцэтгэгч компаниудын ажиллагаа болон боловсруулах шаардлагагүй цэвэр нүүрсний олборлолт зэрэгтэй уялдаатай юм. Уг төсөлд тусгаснаар 2019 онд (Эрдэнэт-Овоотын төмөр замыг ашиглахаас хамааран) уурхайн ашиглалт эхлэх бөгөөд болзошгүй зардал болон нийт зардлыг хамруулаад хөрөнгө оруулалтын зардал нь ойролцоогоор 144 сая америк доллар байгаа юм.

Овоот Төслийн Төлөвлөгөөнд тооцсоноор жилд 5 сая тонн, өндөр чанарын, зах зээлийн шаардлагад нийцсэн, коксжих нүүрс олборлож эхлэх бөгөөд уг нүүрсийг БНХАУ, ОХУ, зүүн Европ болон хойд Азийн орнуудын зах зээлд төмөр замаар ачиж шууд дамжуулан хүргэх юм.  Овоот Төслийн коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэх үед Аспайр компани Овоот төслөөс жилд 10 сая хүртэл тонн нүүрс олборлоно.

Аспайр компани 2012 оны наймдугаар сард ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд Монгол улсын Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх Газар (АМХЭГ)–аас 2013 онд ТЭЗҮ-ийн монгол хувилбарыг баталсан юм. Газар ашиглах гэрээ хэлэлцээр шатандаа явж байна.

Одоо Аспайр компани хууль, журмын дагуу бусад зөвшөөрлүүд авах, төмөр замын дэд бүтэцтэй холбогдох, төмөр замын буудлыг тохижуулах, батлагдсан ТЭЗҮ-г боловсруулж эхлэх зэрэг асуудалд анхааран ажиллаж байна.

Овоот төслийг хөгжүүлэх төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг /Овоот Төслийн Төлөвлөгөө/ –ээс харна уу.

Овоот төслийн ажлын талбайн дэд бүтцийн талаар санал дэвшүүлсэн төлөвлөлт, ашиглалтын тусгай зөвшөөрөл болон зэргэлдээх хайгуулын талбайн зураг

Дэд бүтэц ашиглах боломж

Төмөр зам

Эрдэнэт-Овоотын төмөр зам баригдаж дуусахад Аспайр компанийн Овоот төсөл төмөр замаар шууд холбогдох юм. Эрдэнэт-Овоотын төмөр зам нь одоо байгаа төмөр замын сүлжээг Монгол улсын хойд бүс нутгаар дамжуулан өргөтгөж, ОХУ-ын хилд хүргэх зорилготой, улмаар ОХУ-ын төмөр замын сүлжээнд холбох төлөвлөгөөтэй Монгол улсын төмөр замын бодлогын бүтэц хэсэг нь болж байна.

Монгол улсад бүртгэлтэй, төмөр замын дэд бүтцийн Нортерн Рэйлвэйс компани нь Эрдэнэт-Овоотын төмөр замын бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж байгаа бөгөөд баталгаа, зөвшөөрлүүд, санхүүжилт авах зэргээс хамааран 2019 онд байгуулж дуусган хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна. Нортерн Рэйлвэйс ХХК болон тус компанийн Эрдэнэт-Овоотын төмөр замын төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлийг энд дарж авна уу.

Эрчим хүч, ус

Овоотын төсөл нь үйл ажиллагаа явуулахад эрчим хүч, усны бэлэн эх үүсвэртэй байгаа давуу талтай бөгөөд нүүрс олборлох аливаа ажиллагаанд эдгээр эх үүсвэр нь салшгүй чухал ач холбогдол бүхий юм.

Овоот төсөлд зориулж жил тутам 35 хүртэл мегаватт эрчим хүчээр ирээдүйд хангуулах зорилгоор тус төслөөс өмнө зүгт 70 орчим км байрладаг Завхан аймгийн Тэлмэний дулааны цахилгаан станцийн эзэмшигчидтэй Харилцан ойлголцлын, үүрэг үл хүлээх Санамж бичгийг Аспайр компани байгуулсан юм. Харилцан ойлголцлын энэ Санамж бичиг нь одоогийн байгаа, Овоотын талбай дундуур шууд дайран өнгөрдөг 110 kW-н эрчим хүчний шугамд холбохын тулд шаардлагатай, дамжуулах дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор Аспайр компани болон Завхан аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн хамтын ажиллагааг хамран тодорхойлсон юм.  

Овоотод өмнө нь явуулж байсан хайгуулын өрөмдлөгийн үеэр газрын гүний их хэмжээний ус илэрсэн бөгөөд усны хоёр цооногийг өрөмдсөн юм. Урьд нь явуулсан усны хайгуулын үеэр Овоот төслийн талбайд болон ойр орчимд нь усны хэд хэдэн эх үүсвэр илэрсэн юм. Усны тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахын тулд цаашид усны цооногийн өрөмдлөг хийх шаардлагатай байгаа юм.

Сайншандын нүүрс холих байгууламж

Монгол улсын өмнөд бүс нутаг Сайншандад жил тутам 10 сая тонны хүчин чадалтай нүүрс холих үйлдвэр байгуулах судалгааг хийж дуусгав.

Нүүрс холих энэ үйлдвэр нь 25-50%-н Овоотын коксжих нүүрсийг үл коксжих, эсвэл коксжих чанар муутай бусад нүүрстэй хольж, Монголын брэндийн нүүрсний чанарыг сайжруулах зорилготой юм. Овоотын коксжих нүүрсийг Монгол улсын хойд бүс нутгаас Эрдэнэт-Овоотын төмөр замаар тээвэрлэх ба одоо хүчин чадлаа үлэмж сайжруулж байгаа Транс-Монголын төмөр замаар бусад нүүрсийг тээвэрлэнэ. Хольсон бүтээгдэхүүнийг дараа нь Монгол-Хятадын хилээр өмнө зүгт төмөр замаар тээвэрлэх бөгөөд Хятадад байгаа хэрэглэгч нарт, эсвэл саявтар тохиролцон байгуулсан экспортын гэрээ, протоколын дагуу экспортод гаргахын тулд Хятадын боомтуудад хүргэх юм.  

Нүүрс холих энэ үйлдвэр нь болзошгүй зардлаас гадна 53 сая фаундын (ойролцоогоор 70 сая ам доллар) капитал зардалтай байх бөгөөд хоёр жилийн хугацаанд байгуулж дуусгах юм.

Сайншанд хот нь Транс-Монголын төмөр замын дагуу стратегийн байрлалтай бөгөөд Монгол/Хятадын Замын үүд/Эрээн хотын боомтоос 240 орчим км зайд оршиж байна. Сайншандын Аж Үйлдвэрийн цогцолбор байгуулагдаж дуусах үед коксын болон гангийн үйлдвэрүүд, холих байгууламж, бусад үйлдвэрүүд байгуулагдах магадлалтай юм.

 

Тэмдэглэл:
A) Эхний жилд 5 сая тонн коксжих нүүрсийг зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөг биелүүлэхэд түлхэц үзүүлэх гол хүчин зүйлс:
1) Эхний жилийн олборлолтыг эхлүүлэхээс 8 сарын өмнө нүүрсний судлыг нээх 23 сая м3 хөрс хуулалт хийх;
2) Хөрс хуулалтын коэффицент харьцаа 7.7:1 (м3 хөрс: тонн нүүрс);
3) Үнслэг багатай нүүрсний дийлэнх хэсгийг агуулж байгаа дээд судлыг эхлэн олборлох;
4) 5.2 сая тон нүүрс олборлоод  (2% -н чийглэгтэй хүлээн авсан байдлаар байх) 5 сая тонн нүүрс зах зээлд нийлүүлэх. Үүний 40% нь баяжуулсан нүүрс, 60% нь 13% чийгтэй нүүрс байна.
5) Жилдээ өндөр үнслэг бүхий 2.1 сая тонн нүүрс, цагт 300 тонн нүүрсийг боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр Овоот-д баригдана;
6) Нийт бүтээгдэхүүний 90 орчим хувь нь 9 хувийн чийглэгтэй 10 хувиас бага үнслэгтэй байна.
7) Уурхайн олборлолтын төлөвлөгөө нь саяхан зарласан Овоот төслийн нүүрсний нөөц баялаг ба олборлох нөөцийн талаарх шинэчилсэн мэдээлэлд тулгуурлана. (2013 оны 7 дугаар сарын 31–ний өдөр гаргасан Австралийн Хөрөнгийн Биржийн мэдээллийг үзнэ үү).
8) Капитал болон үйл ажиллагааны бүх зардлыг 2013 оны ам доллараар тооцно.

 B) Овоот төслийг хөгжүүлэх Аспайрын үйл ажиллагааны төлөвлөгөө нь дараах хүчин зүйлсд тулгуурлана.
1) Овоот Төслийг Эрдэнэт дахь Транс- Монголын төмөр замтай холбох, Барих-Эзэмших-Ашиглах хойд бүсийн төмөр замын шугамыг барьж байгуулах Нортерн Рэйлвэйс компанид өгөх Засгийн Газраас олгох Концессийн гэрээний нөхцөл болон бусад зөвшөөрөл; 2) Эрдэнэт-Овоотын төмөр замыг барьж байгуулах санхүүжилт. Цаг хугацааны хувьд төмөр замын Концессийн гэрээг хэзээ авах нь Аспайр компаниас үл шалтгаалах асуудал юм. Овоот төсөл, Эрдэнэт-Овоотын төмөр замыг хөгжүүлэхтэй холбоотой цаашид үргэлжлүүлэх зарим ажлын хүрээнд санхүүгийн хэлцлүүдийг шийдэхэд дэмжлэг үзүүлэх, нарийвчилсан инженерийн ажлыг дуусгах асуудал багтаж байна. 2019 он гэхэд эхний бүтээгдэхүүнийг гаргах компанийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь 2015 онд Засгийн Газраас авах шаардлагатай зөвшөөрөл, баталгаа олголтоос шууд хамаарна

*Эрх бүхий мэргэжилтнүүдийн мэдэгдэл
Энэхүү цахим хуудсанд байрлаж буй Монгол улсад байрлалтай Овоотын коксжих нүүрсний төслийн JORC стандарын дагуу тогтоогдсон нөөц болон JORC стандартын дагуу боломжит гэж үзсэн нөөцийн талаарх техник үзүүлэлтүүдийг Австралийн Хөрөнгийн Биржийн шаардлагын дагуу Xstract Mining Consultants Pty ХХК – ийн мэргэжилтэн Иан Де Клерк болон Кевин Жон Ирвинг нар хянаж үзлээ.

Энэхүү мэдэгдэлд дурдагдсан нүүрсний боломжит нөөц нь 2004 оны JORC стандартад дурдсан удирдамжийн дагуу тогтоогдсон юм. Энэ нь Хstract Mining Consulting Pty ХХК –ийн үндсэн ажилтан, Австрали – Азийн Уул Уурхай, Металлургийн Институтийн гишүүн (гишүүний дугаар 301019) Иан Де Клеркийн бичиж хянасан мэдээлэлд тулгуурласан болно. Тэрээр нүүрсний ордыг үнэлэх болон боломжит нөөцийг тооцоолох чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэн юм. Ноён Клерк энэхүү орд газартай төстэй эрдэс баялаг болон нөөцийн талаар арвин их туршлагатай учраас 2004 оны JORC стандартад тусгасны дагуу Эрх Бүхий Мэргэжилтэн болохыг батлан харуулж байгаа юм. Ноён Клерк болон Xstract компанийн аль аль нь Аспайр Майнинг Лимитед болон түүнтэй холбоотой аливаа нэгэн компанийн үнэт цаасанд шууд ба шууд бус байдлаар аливаа материаллаг хувь эзэмшдэггүй, түүнтэй төстэй эрх эдэлдэггүй. Ажил гүйцэтгэлийн цалин хөлс нь цаг болон материаллаг үндэслэлд тулгуурладаг. Ноён Клерк өөрийн мэдээлэлд үндэслэж дээр дурдсан боломжит нөөц нь агуулга хэлбэрийн хувьд үнэн зөв болохыг баталж байгаа юм.

Энэхүү мэдэгдэлд дурдагдсан нүүрсний боломжит нөөц нь 2004 оны JORC стандарт ад дурдсан удирдамжийн дагуу тогтоогдсон байна. Энэ нь Хstract Mining Consulting Pty ХХК –ийн үндсэн ажилтан, Австрали – Азийн Уул Уурхай, Металлургийн Институтийн гишүүн (гишүүний дугаар 223116) ноён Ирвиний бичиж хянасан мэдээлэл дээр тулгуурласан болно. Тэрээр нүүрс олборлолт, орд газрын нөөцийг тооцоолох болон коэфицентийн өөрчлөлтийг үнэлэх чиглэлээр 35 гаруй жилийн туршлагатай хүн юм. Ноён Ирвин энэхүү орд газартай төстэй эрдэс баялаг болон нөөцийн талаар арвин их туршлагатай учраас 2004 оны JORC стандартад тусгасны дагуу Эрх Бүхий Мэргэжилтэн болохыг батлан харуулж байгаа юм. Ноён Ирвин болон Xstract компанийн аль аль нь Аспайр Майнинг Лимитед болон түүнтэй холбоотой аливаа нэгэн компанийн үнэт цаасанд шууд ба шууд бус байдлаар аливаа материаллаг хувь эзэмшдэггүй, түүнтэй төстэй эрх эдэлдэггүй. Ажил гүйцэтгэлийн цалин хөлс нь цаг болон материаллаг үндэслэлд тулгуурладаг. Ноён Ирвин өөрийн мэдээлэлд үндэслэж дээр дурдсан боломжит нөөц нь агуулга хэлбэрийн хувьд үнэн зөв болохыг баталж байгаа юм.

Монгол улсад байрлалтай Овоотын коксжих нүүрсний төслийн талаар энэхүү цахим хуудсанд агуулагдаж буй техник үзүүлэлт мэдээлэлийг Аспайр Майнинг Лимитед компанийн Гүйцэтгэх бус захирал ноён Нэйл Литгов хянасан болно. Ноён Лигтов нь Австралийн Геологийн эрдэмтдийн хүрээлэнгийн гишүүн бөгөөд энэхүү орд газартай төстэй эрдэс баялаг болон нөөцийн талаар арвин их туршлагатай, мөн түүний гүйцэтгэж буй үүрэгт ажил зэргээс үндэслэн “Хайгуулын үр дүн, эрдэс баялгийн нөөц болон хүдрийн нөөцийг тайлагнах Австрали улсын дүрэм”-ийн 2004 оны хэвлэлд дурдсаны дагуу Эрх Бүхий Мэргэжилтэн болох нь батлагдаж байгаа юм. Ноён Лигтов өөрийн мэдээлэлд үндэслэж дээр дурдсан боломжит нөөц нь агуулга хэлбэрийн хувьд үнэн зөв болохыг баталж байгаа юм.