Тус компани нь Монгол улсын хамгийн хо... > Дэлгэрэнгүй
Аспайр компанийн бүрэн эзэмшлийн Ово... > Дэлгэрэнгүй
Та бүхний сонирхсон асуултыг бид info@a... > Дэлгэрэнгүй
АСПАЙР МАЙНИНГ КОМПАНИЙ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ 

Аспайр Майнинг Лимитед компани нь олон улсын зэрэглэлийн сайн чанарын коксжих (металлургийн) нүүрсний орд газруудыг Монгол улсад нээх, олборлох, тэгснээр хувьцаа эзэмшигчдийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилго бүхий Австралийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй (Австралийн Хөрөнгийн Биржэд: AKM, Aспайр, эсвэл Компани), хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компани юм. 

Аспайр Майнинг компани нь БНХАУ, ОХУ, Япон, Солонгос зэрэг дэлхийн коксжих нүүрсний томоохон хэрэглэгчидтэй газар зүйн хувьд ойр дөт байршилтай бөгөөд тэдгээр улсын ирээдүйн гол нийлүүлэгч болох боломж бүхий, нүүрс олборлолтын салбар нь эрчимтэй хөгжиж буй, эрдэс баялгийн арвин их нөөцтэй Монгол улсад үйл ажиллагаагаа төвлөрүүлэн ажиллаж байна.   

Тус компани нь Монгол улсын хойд хэсэгт, Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газарт хамгийн том нүүрсний ордын хайгуулыг хийж илрүүлэн эзэмшиж байна. Аспайр компани нь коксжих нүүрсний нөөцөөр Монгол улсад хоёрдугаарт орж байгаа, нүүрсний том төсөл буюу олон улсын ангиллын Овоотын коксжих нүүрсний ордын Төсөл (“ОвоотТөсөл) –ийн 100% эзэмшигч бөгөөд Жилчигбулагийн болон Мянганы нүүрсний төслүүдийг 100% эзэмшиж байна. Түүнчлэн Аспайр компани “Эх говийн чулуу” (“ЭГЧ” ХК) хамтарсан компанийн 50 хувийг эзэмшдэг бөгөөд нүүрсний хайгуулын хоёр төсөл буюу Нүүрстэйн коксжих нүүрсний Төсөл (Нүүрстэй), Эрдэнэбулаг Нүүрсний төсөлд (Эрдэнэбулаг) хувь эзэмшдэг.

Аспайрын үндсэн Овоот төсөл нь JORC стандартын дагуу 255 сая тонн коксжих нүүрсний боломжит нөөцтэй бөгөөд тус уурхайг ашиглах 21 жилийн хугацаанд жил тутам 10 сая тонн хүртэл хэмжээтэй, зах зээлийн шаардлагад нийцсэн коксжих нүүрс олборлох бүрэн боломжтой юм. Өмнө нь хоёр удаа урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд АМГ-аас ТЭЗҮ-ийн монгол хувилбарыг баталсан учраас Овоот төслийн эцсийн ТЭЗҮ–г боловсруулах, бусад ажлуудыг эхлүүлэхэд бэлэн болсон юм. Овоотыг хөгжүүлэх үйл ажиллагаа нь Эрдэнэт-Овоотын төмөр замыг барьж байгуулах ажлаас хамаарч байна.   

Түүнчлэн тус компани Эрдэнэт-Овоотын төмөр замыг ашиглалтад хүлээж авахаас өмнөх хугацаанд, авто замд суурилан багавтар хэмжээний олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжтой Нүүрстэй зэрэг нүүрсний бусад ордод үргэлжлүүлэн хайгуул хийж байна.  

Эрдэнэт-Овоотын төмөр зам нь Монгол улсын Үндэсний төмөр замын бодлогод Монгол улсын хойд нутаг дэвсгэрийг ОХУ-ын Сибирьтэй төмөр замаар холбохын тулд одоогийн байгаа төмөр замын сүлжээг өргөтгөх бүтэц хэсэг нь болж байгаа, олон улсын төмөр замын шугамын нэг салбар хэсэг юм. “Нортерн Рэйлвэйс” ХХК (Нортерн Рэйлвэйс) нь Аспайр компанийг болон “Форчун 500” жагсаалтад бичигдсэн, Хятадын Төмөр Замын Корпорацийн салбаруудыг нэгтгэсэн Консорциумын дэмжлэгтэй Монголын дэд бүтцийн компани бөгөөд Концессийн зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлүүд, бусад зөвшөөрөл, баталгаа гаргуулах, санхүүжилт зэргээс хамааран 2019 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулж байна.